Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үхрийн махны үнэ 85 төгрөгөөр буурчээ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 3860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5575 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 85 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байлаа.

НС
Нийслэлийн статистикийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үхрийн махны үнэ 85 төгрөгөөр буурчээ
Үхрийн махны үнэ 85 төгрөгөөр буурчээ. Зураг: МҮОНРТ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 3860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5575 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 85 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байлаа. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.7 хувиар буюу 235 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.

Хуваалцах