Үхрийн цул махны үнэ тогтвортой байна
Төмс, хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 0.4 хувиар буюу 5 төгрөг, байцаа 0.4 хувиар буюу 5 төгрөг, манжин 0.3 хувиар буюу 5 төгрөг, хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр тус тус өссөн байлаа.
Мэдээллийн алба

Тавдугаар сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7945 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8675 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 65 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 80 төгрөг, хонины цул махны үнэ 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9900 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногооны үнэөмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 0.4 хувиар буюу 5 төгрөг, байцаа 0.4 хувиар буюу 5 төгрөг, манжин 0.3 хувиар буюу 5 төгрөг, хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр тус тус өссөн байлаа.


















