Үхрийн яс сөнөрөх эмгэг нэмэгдэж байна
Жилээс жилд өвчин нэмэгдэн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамрах болсон. Дорнод аймгийн Сэргэлэн, Чойбалсан, Баянтүмэн, Матад, Хэрлэн сумдад үхэр яс сөнөрөх эмгэг тусч үхэх тохиолдол зонхилж байна.
Мэдээллийн алба

Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан үхрийн яс сөнөрөх эмгэг нэмэгдэж байна. Энэ өвчнөөр үхсэн малаас шинжилгээ авахад кальци, натри, фосфорын агууламж, шимт тэжээл огт гараагүй байна. Сүүлийн үед мал сүргийн идэш тэжээлийн дуршил өөрчлөгдөн хөрзөн, яс, гялгар уут гээд төрөл бүрийн зүйл идэх болсон. Энэ нь тухайн мал эрдэс баялгийн дутагдалд орж яс сөнөрөх өвчний шинж тэмдэг илэрч буй шинж юм. Малын яс сөнөрөх өвчин туссан бол доголж, тамир тэнхээ нь муудаж хэвтэрт ордог. Иймд мал эмнэлгийн байгууллагууд мал сүрэгт эрдэс бодисын дутагдлыг тэжээлээр нөхөж, харьцуулсан судалгаа хийж байна.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээч эмч н.Батзоригийн яриаг сонсоно уу.
Mongolian National Radio · Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан үхрийн яс сөнөрөх эмгэг нэмэгдэж байна
Энэ өвчин нь анх 1982 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд оношлогдож байжээ. Жилээс жилд өвчин нэмэгдэн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамрах болсон. Дорнод аймгийн Сэргэлэн, Чойбалсан, Баянтүмэн, Матад, Хэрлэн сумдад үхэр яс сөнөрөх эмгэг тусч үхэх тохиолдол зонхилж байна.


















