Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УХТЭ зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, амны хаалт олгож байна

ЭМЯ-аас зохион байгуулж буй нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 10 мянган гаруй өрхийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УХТЭ зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, амны хаалт олгож байна
УХТЭ зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, амны хаалт олгож байна. Зураг: МҮОНРТ

ЭМЯ-аас зохион байгуулж буй нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 10 мянган гаруй өрхийг "Covid-19"-ийн шинжилгээнд хамруулах ажлыг Улсын төв эмнэлгүүд хариуцан зохион байгуулж байна.Энэхүү ажлын хүрээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогдсон зорилтот бүлгийн 2615 иргэнд оношилгоог хийж, өрх бүрт 100 ширхэг амны маск тараах ажлыг хэрэгжүүлж байна. Дээрх үйл ажиллагаа амралтын өдрүүдэд ч мөн үргэлжилж байна.

Та бүхэн Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг чанд сахин, гэр гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврээ чанд сахихыг уриалж байна гэж УХТЭ-ийн Гамшгаас хамгаалах штабаас мэдээллээ.

Хуваалцах