Украин, Болгар, Беларусь, Казакстан улсад тэтгэлгээр суралцуулна
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Украин Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр тус тус суралцуулна.
Мэдээллийн алба

Үүнд:
1.Бүгд Найрамдах Украин Улсaд 20 иргэнийг бакалаврын сургалтад уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйн инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженер зэрэг мэргэжлийн чиглэлээр, 5 иргэнийг докторын сургалтад байгалийн ухааны чиглэлээр суралцуулна.
2.Бүгд Найрамдах Болгар Улсад 1 иргэнийг бакалаврын сургалтад, 1 иргэнийг докторын сургалтад эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад мэргэжлийн чиглэлээр, 8 иргэнийг (3 бакалавр, 4 магистр, 1 доктор) хөдөө аж ахуйн чиглэлээр тус тус суралцуулна.
3.Бүгд Найрамдах Казакстан Улсад 8 иргэнийг бакалавр, магистр болон докторын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй суралцуулна.
4.Бүгд Найрамдах Беларусь Улсад 3 иргэнийг бакалавр, магистрын сургалтад хөдөө аж ахуйн чиглэлээр суралцуулна.
Дэлгэрэнгүйг эндээс уншаарай.