Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украйн газар тариалангийн салбарт дрон ашиглаж байна

Украйн газар тариалангийн салбарт дрон ашиглаж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украйн газар тариалангийн салбарт дрон ашиглаж байна
Украйн газар тариалангийн салбарт дрон ашиглаж байна. Зураг: МҮОНРТ

Украйны газар тариалан эрхлэгчид сүүлийн жилүүдэд дрон ашиглах болжээ.Тэд камер бэхэлсэн дроныг тариалангийн талбай дээгүүрээ нисгэж, нүдэнд үл үзэгдэх асуудал, бэрхшээлийг илрүүлдэг болсон байна. Дрон хөөргөснөөр тариалангийн талбайг хянахад илүү хялбар болсны зэрэгцээ ургацынхаа чанарыг ч шалгах боломж нээгджээ. Энэ нь Украйнд дроны үйлчилгээ үзүүлдэг компаниуд ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Дронд бэхэлсэн камерын тусламжтайгаар тариан талбайн зургийг авч эсвэл бичлэг хийх боломжтой. Ингэснээр тариалангийн талбай болон хөрсний эрүүл ахуйг хурдан хугацаанд шалгах боломж нээлттэй болсон. 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Дрон Ю Эй компани хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн дронуудыг ханган нийлүүлдэг болжээ.

Тус компанийн дронууд л гэхэд Украйны 31 мянган км кв талбайг хянадаг юм байна. Дрон Ю Эй компани 2019 он гэхэд Украйны хөдөө аж ахуйн салбарт 14 мянган дрон ашиглагдана гэсэн тооцоо гаргасан. Түүнчлэн энэхүү дэвшилтэт технологийн ачаар газар тариалан эрхлэгчдийн ашиг 15 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Хуваалцах