Украйн ОХУ-ын агаарын тээвэрт бүхэлд нь хориг тавина
Украйн, ОХУ-ын агаарын тээврийн харилцаа холбоог энэ сарын 25-наас бүр мөсөн зогсоохоор болсноо Украйны агаарын тээврийн удирдах газраас мэдээлжээ.
Мэдээллийн алба

Украйн, ОХУ-ын агаарын тээврийн харилцаа холбоог энэ сарын 25-наас бүр мөсөн зогсоохоор болсноо Украйны агаарын тээврийн удирдах газраас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Украйны засгийн газар Оросын зарим нислэгийн компаниудад тавьсан хоригоо сунгаж, Оросоос-Украйн чиглэлд агаарын тээврийн бүх үйлчилгээнд хориг тавих юм.
Украйны өмнө нь тавьсан хоригт Оросын зарим агаарын тээврийн компаниуд багтаагүй байсан юм. Ингэж Оростой агаарын харилцаагаа таслах болсон нь Украйны агаарын тээврийн нислэгүүдэд хязгаарлалт тогтоосон шалтгаанаа тайлбарла гэсэн шаардлагад нь Оросын агаарын тээврийн газар хариу өгөөгүйтэй холбоотойг Украйны тээврийн яамны мэдэгдэлд онцолжээ.
Украйны тал Орос улс Украйны агаарын тээврийн үйлчилгээнд тавьсан хоригоо цуцлахаас нааш агаарын тээврийн харилцааг сэргээхгүй гэсэн байр суурьтай байна. Украйны одоо тавьсан хоригоор Оросын агаарын тээврийн жижиг компаниудын Украин руу хийх зорчигч болон ачаа тээврийн нислэг, мөн дамжин өнгөрөх нислэгүүдэд бүрэн болон хэсэгчлэн хориг тавиад байгаа юм.


















