Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украин, Оросын хүчнийхний хооронд ширүүн тулаанууд үргэлжилж байна

Оросын цэрэг Украины зүүн бүсэд давшихын хажуугаар өмнө зүгт довтолгоогоо эрчимжүүлснээр Украин, Оросын хүчнүүд ширүүн тулаануудад орж байна. Оросын БХЯ ням гарагт Запорожийн өмнөд хэсгээр байрлалаа ахиулсан тухай мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украин, Оросын хүчнийхний хооронд ширүүн тулаанууд үргэлжилж байна
Украин, Оросын хүчнийхний хооронд ширүүн тулаанууд үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Оросын цэрэг Украины зүүн бүсэд давшихын хажуугаар өмнө зүгт довтолгоогоо эрчимжүүлснээр Украин, Оросын хүчнүүд ширүүн тулаануудад орж байна. Оросын БХЯ ням гарагт Запорожийн өмнөд хэсгээр байрлалаа ахиулсан тухай мэдэгджээ.

Оросын пуужингийн цохилтууд болон жижиг бүлгүүдийн дайралтуудын улмаас Оросын хүчнийхэнд зарим газраар давших боломж олгосон гэж Украины армийнхан мэдэгдсэн байна. Запорожье муж дахь 15 тосгон суурин их бууны буудалтад өртсөн талаар Украины тал мэдээлжээ. Мөн олон газраар Оросуудыг түрж хөөсөн гэж нотолж байгаа юм байна. Ням гарагт Украины цэргийнхний мэдээлснээр, зүүн талын Донецк муж дахь Украины түшиц Бахмутыг эзлэх зорилготой Оросын цэргийн дайралтууд үргэлжилсэн байна. Хөрш Луганск мужийн захирагч Сергей Гайдай ширүүн тулаанууд үргэлжилж байгаа хэдий ч Украины цэргүүд мужийнх нь нутгийг бага багаар чөлөөлж байгаа талаар нийгмийн сүлжээнд бичжээ. Энэ зуур Германы канцлер Олаф Шольц улс нь Украиныг шаардлагатай хугацаанд бүх талаар дэмжих болно гэдгийг ням гарагт Францад мэдэгдсэн байна. Баасан гарагт Берлин Германы үйлдвэрийн леопард танкуудыг Киевийн хүсэлтээр Украинд нийлүүлэхийг зөвшөөрөх эсэхээ тодруулаагүй юм. Оросын аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мөн нийгмийн сүлжээнд бичихдээ, Киевт хүнд зэвсэглэл нийлүүлснээр Москвагийн дайснууд Оросыг устгах санаархалтай гэдэгт эргэлзэх зүйлгүй болж байна гэжээ. Германы энэ шийдмэг бус байдлыг өрнөдийн орнууд, ялангуяа Польш болон Балти хавийн орнууд зэрэг өмнө нь Москвагийн хяналтад байсан, одоо НАТО-гийн зүүн жигүүрт байрлалтай орнууд эрс шүүмжилж байна. Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий Герман хэрвээ Леопард танкуудаа Украинд өгөхийг зөвшөөрөхгүй бол өөрт байгаа танкуудаа илгээх улсуудын “бага эвсэл” бүрдүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.

Хуваалцах