УКРАИН: "Оросын цэргүүд хохирол амсаж байна"
Украины Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд тус улсын цэргийн хүчнийхэн Оросын довтолгоог “нэр төртэй” эсэргүүцэж,
Мэдээллийн алба

Украины Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд тус улсын цэргийн хүчнийхэн Оросын довтолгоог “нэр төртэй” эсэргүүцэж, Москвагийн цэргүүдэд хохирол учруулж байна гэж дурдсан байна.
Украины үндэсний арми, НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу өөрийгөө хамгаалах эрхийг ашиглан, дайсны хилээр нэвтрэх оролдлогыг нэр төртэй эсэргүүцэж байна. Мөн нөхцөл байдлыг хяналтдаа авч байна гэжээ.
Энэхүү мэдэгдлийг Украины батлан хамгаалах яамнаас Whatsapp хаягаар тараасан байна. Мөн тус яам “Украины хил хамгаалагчдад ямар нэгэн хохирол учраагүй” гэж мэдэгджээ. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнөх мэдэгдэлдээ, Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг саармагжуулсан гэж мэдэгдээд байсан юм.


















