Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украин улсын гадаад хэргийн сайд дэлхийн улс орнуудыг тусламж үзүүлэхэд уриаллаа

Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба даваа гарагт NHK телевизэд өгсөн цахим ярилцлагын үеэр, ялалтын баярын ёслол дээр Путины хэлсэн үгийг онцолжээ. Тэрбээр ерөнхийлөгч Путин Украинд халдан довтолсноо зөвтгөх гэж оролдсоныг буруутгасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украин улсын гадаад хэргийн сайд дэлхийн улс орнуудыг тусламж үзүүлэхэд уриаллаа
Украин улсын гадаад хэргийн сайд дэлхийн улс орнуудыг тусламж үзүүлэхэд уриаллаа. Зураг: МҮОНРТ

Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба даваа гарагт NHK телевизэд өгсөн цахим ярилцлагын үеэр, ялалтын баярын ёслол дээр Путины хэлсэн үгийг онцолжээ. Тэрбээр ерөнхийлөгч Путин Украинд халдан довтолсноо зөвтгөх гэж оролдсоныг буруутгасан байна.

Тэрбээр өчигдөр болсон ялалтын баярт Путины хэлэх үг болон жагсаалаас хүсч хүлээх зүйл байгаагүй гэдгээ онцолжээ. “Путин 1940-өөд онд нацизмын эсрэг дайтаж байсан үеийн адил “өөрийн ертөнцөд” амьдарч байна. Украинд неонацизм байхгүй учраас үндэслэл нь зохиомол ба бодит байдалтай нийцэхгүй байна” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр “Дайн удаан үргэлжилж магадгүй. Гэсэн ч эцсийн дүнд бид ялах болно, энэ зөвхөн Украины төдийгүй ардчилал, дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг дэмжигч бүх хүмүүсийн ялалт байх болно" гэжээ.

Ярилцлагын төгсгөлд гадаад хэргийн сайд дэлхийн улс орнуудыг Украинд тусламж үзүүлэхийг уриалсан байна.

Хуваалцах