Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украйнд 300 гаруй цагдаа бэртжээ

Украйны цагдаа нар болон жагсагчдын хооронд дахин мөргөлдөөн үүсч, олон зуун хүн эндэж, шархдсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. Орон нутгийн цагаар энэ сарын 18-ны өглөө олон мянган жагсагч нийслэл Киев хотын төвийн Тусгаар тогтнолын талбайгаас гарч парламентын ордныг чиглэ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украйнд 300 гаруй цагдаа бэртжээ
Украйнд 300 гаруй цагдаа бэртжээ. Зураг: МҮОНРТ

Украйны цагдаа нар болон жагсагчдын хооронд дахин мөргөлдөөн үүсч, олон зуун хүн эндэж, шархдсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. Орон нутгийн цагаар энэ сарын 18-ны өглөө олон мянган жагсагч нийслэл Киев хотын төвийн Тусгаар тогтнолын талбайгаас гарч парламентын ордныг чиглэжээ.

Жагсагчид уг үйл ажиллагаагаа "Энх тайвны төлөөх давшилт" гэж нэрлэж Украйны парламентад 2004 оны Үндсэн хуулийг сэргээх шаардлага тавьжээ. Удалгүй жагсагчид парламентын ордны ойролцоо цагдаа нартай мөргөлдсөн аж. Улмаар мөргөлдөөн шөнө болтол үргэлжилсэн байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр шөнө дунд гэхэд 18 хүн эндэж, 200 гаруй жагсагчид шархдаж, цагдаагийн 300 албан хаагч бэртэж гэмтжээ.

Иймд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын холбоо, НАТО болон Англи, Франц зэрэг орнууд Украйны байдалд анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлсэн байна.

Түлхүүр үг:Украйн
Хуваалцах