Украинд 44 мянга орчим хүн улаан бурхан өвчний халдвар авчээ
Украин улсад он гарсаар 44 мянга орчим хүн улаан бурхан өвчний халдвар авсан гэж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.
Мэдээллийн алба

Украин улсад он гарсаар 44 мянга орчим хүн улаан бурхан өвчний халдвар авсан гэж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Тухайлбал, оны эхний таван сарын байдлаар 23 мянга гаруй хүүхэд, 20 мянга гаруй том хүн улаан бурхан өвчнөөр өвчилжээ. Өвчний улмаас 16 хүн нас барсан байна.
Эмнэлгийн ажилтнуудын дунд ч улаан бурхан өвчний тохиолдол гарсан гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлсэн юм. НҮБ-аас саяхан улаан бурхан өвчний тархалт хамгийн хурдацтай байгаа 10 улсын жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтыг Украин тэргүүлсэн байна.


















