Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украинд амьдарч байгаа Туркийн бодлогыг эсэргүүцэгчид аюулгүй байдалдаа санаа зовниж байна

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы энэ 7 хоногийн эхээр Украинд хийсэн айлчлалын дараа шашны номлогч Фетулла Гуленийг дэмжигчид аюулгүй байдалдаа санаа зовниж байгаагаа хэлж ярьжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украинд амьдарч байгаа Туркийн бодлогыг эсэргүүцэгчид аюулгүй байдалдаа санаа зовниж байна
Украинд амьдарч байгаа Туркийн бодлогыг эсэргүүцэгчид аюулгүй байдалдаа санаа зовниж байна. Зураг: МҮОНРТ

Украинд амьдарч байгаа Туркийн бодлогыг эсэргүүцэгчид аюулгүй байдалдаа санаа зовниж байгаагаа хэлцгээж байна. Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы энэ 7 хоногийн эхээр Украинд хийсэн айлчлалын дараа шашны номлогч Фетулла Гуленийг дэмжигчид аюулгүй байдалдаа санаа зовниж байгаагаа хэлж ярьжээ. Тэд өөрсдийг нь ямар нэг байдлаар хулгайлаад аваад явах вий гэдгээс айж, Украин дахь Туркийн Элчин сайдын яаманд очиж паспортоо шинэчлүүлэх боломжгүй болсон гэсэн байна.

Учир нь Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Киевт хийсэн айлчлалынхаа үеэр бодлого үйл ажиллагааг нь эсэргүүцдэг хүмүүсийг, тэр дундаа "Фето" гэдэг байгууллагын гишүүдийг барьж авахад хамтран ажиллах талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцсан гэж хэвлэлийн хурал дээр ярьсан байна. "Фето" гэдэг нь 2016 онд Эрдоганы эсрэг болсон бослого үймээнийг удирдан зохион байгуулсан гэгддэг шашны номлогч Фетулла Гулений удирддаг улс төрийн хөдөлгөөнийхний нэр аж. Дөрвөн жилийн өмнө болсон тэр үйл явдлаас хойш Реджеп Тайип Эрдоганы Засгийн газар энэ байгууллагатай холбоотой хүмүүсийг баривчилж ял хүлээлгэн террорист байгууллага гэж зарласан байдаг.

Туркийн эрх баригчдын эрс арга хэмжээ тус улсаас хальж, Гуленийг дэмжигчдийг барьж, мөрдөж мөшгихийг Украины засгийн газраас хүсэх болсон байна. Ингээд долоо хоногийн эхээр хийсэн айлчлалаараа Туркийн Ерөнхийлөгч дахин ийм хүсэлт тавихад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнтэй үг дуугуй эвлэрсэн нь эсэргүүцэгчийг айдас хүйдэст автуулсан гэж Украины хэвлэлд бичжээ.

“Бид энэ асуудлаар удаан ярилцсан. Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганаас олон нарийн мэдээлэл баримт аваад мэдээллийг Украины Аюулгүй байдлын албанд өгсөн” гэж Владимир Зеленский хэвлэлийнхэнд ярьжээ.

Нөгөө талаар Турк нь Украинд бараа бүтээгдэхүүн, батлан хамгаалахын техник хэрэгсэл нийлүүлдэг гол түнш нь. Тиймээс Владимир Зеленский ардчиллын үнэ цэнээс татгалзаж магадгүй гэсэн таамаг байна.

Хуваалцах