Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украйнд хориг арга хэмжээ авна

Украйны жагсагчдын мөргөлдөөнд амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна. Мөргөлдөөний улмаас 75 хүн эндэж, хэдэн зуун хүн шархадсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Мөргөлдөөнийг зэвсэг хэрэглэн зогсоох гэсэн оролдлогод цочирдож буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч Янукович зэрэг Украйны у

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украйнд хориг арга хэмжээ авна
Украйнд хориг арга хэмжээ авна. Зураг: МҮОНРТ

Украйны жагсагчдын мөргөлдөөнд амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна. Мөргөлдөөний улмаас 75 хүн эндэж, хэдэн зуун хүн шархадсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Мөргөлдөөнийг зэвсэг хэрэглэн зогсоох гэсэн оролдлогод цочирдож буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч Янукович зэрэг Украйны удирдагчидтай нягт харилцах болно” гэжээ. Мөн Брюссельд болсон Европын холбооны гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын онц хуралдаанаас Украйнд хориг арга хэмжээ авах шийд гаргажээ.

Америкийн Цагаан ордноос нийслэл Киев дэх жагсагчдын талбайгаас аюулгүйн ажилтнуудаа нэн даруй татан авч, хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Януковичээс шаардсан байна. Мөн Украйны Засгийн газар энхийн жагсагчийн эрхийг хүндэтгэж, жагсагчид мөн энхийн арга барилаар хүсэл шаардлагаа илэрхийлэхийг уриаллаа.

Түлхүүр үг:Украйн
Хуваалцах