Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украйнд олон улсын цэргийн сургуулилт хийнэ

Украйны ерөнхийлөгчийн тушаалыг түр гүйцэтгэж буй парламентийн дарга Александр Турчиновын дэвшүүлсэн хуулийн төслийг тус улсын парламент батлажээ. Тэд энэ онд гадаадын зэвсэгт хүчин Украйнд цэргийн сургуулилт хийхийг зөвшөөрсөн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украйнд олон улсын цэргийн сургуулилт хийнэ
Украйнд олон улсын цэргийн сургуулилт хийнэ. Зураг: МҮОНРТ

Украйны ерөнхийлөгчийн тушаалыг түр гүйцэтгэж буй парламентийн дарга Александр Турчиновын дэвшүүлсэн хуулийн төслийг тус улсын парламент батлажээ. Тэд энэ онд гадаадын зэвсэгт хүчин Украйнд цэргийн сургуулилт хийхийг зөвшөөрсөн байна.
Сургуулилтад Украйн болон гадаад улс орноос дээд тал нь тус бүр 2500 хүн оролцохоор хуульд заажээ.

Энэ сарын 1-нд Киев хотноо АНУ болон Украйн улс хоёр талт батлан хамгаалах зөвшилцөл хийсэн байна. Гуравдугаар сарын дунд үеэс АНУ зэрэг барууны орнууд ОХУ-д хориг тавьж эхэлсэн бөгөөд Америкийн арми Оросын ойролцоох бүс нутагт хийх сэргийлэлтээ эрчимжүүлсэн юм.

Түлхүүр үг:украин
Хуваалцах