Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украинд онц байдал зарлана

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл хуралдаж, улс даяар онц байдал зарлахаар боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украинд онц байдал зарлана
Украинд онц байдал зарлана. Зураг: МҮОНРТ

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл хуралдаж, улс даяар онц байдал зарлахаар боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг Украины парламент 48 цагийн дотор ёстой юм.

Украин улс даяар тогтоох онц байдал 30 хоног үргэлжилнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгах боломжтой. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов хэлэхдээ, "Бид Донецк, Луганскаас бусад бүх бүс нутагт онц байдал тогтооно гэж мэдэгдээд байна. ОХУ-ын гол зорилго бол Украиныг дотроос нь тогтворгүй болгож, зорилгодоо хүрэх явдал юм. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид өнөөдөр шийдэж, ийм шийдвэр гаргалаа" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, "Онц байдал нь Киев хотын дэд бүтцийн чухал объектуудыг хамгаалах болон нийтийн хэв журам, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэж байна. Мөн зарим тээврийн хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг чангатгана гэлээ. Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан онц байдлыг илүү чангатгаж эсвэл сулруулж болно. Энэ арга хэмжээ нь улс орны амар амгалан, тайван байдлыг хадгалах, эдийн засгийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм" гэж мэдэгдлээ.

Хуваалцах