Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Украйнд суугаа өргөмжит конслыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украйнд суугаа өргөмжит конслыг хүлээн авч уулзлаа
Украйнд суугаа өргөмжит конслыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцав. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэд Украйнд сурч, ажиллаж амьдардаг, Өргөмжит консулын газар нээгдснээр консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Хуваалцах