Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украины Дээд Радын сонгуульд өрсөлдөхөөр 2335 нэр дэвшигч бүртгүүлжээ

Украинд ирэх сарын 21-ний өдөр Дээд Радын ээлжит бус сонгуулийн санал хураалт болно. Тэгвэл тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр бол Дээд Радын сонгуулийн өрсөлдөөнд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украины Дээд Радын сонгуульд өрсөлдөхөөр 2335 нэр дэвшигч бүртгүүлжээ
Украины Дээд Радын сонгуульд өрсөлдөхөөр 2335 нэр дэвшигч бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

Украинд ирэх сарын 21-ний өдөр Дээд Радын ээлжит бус сонгуулийн санал хураалт болно. Тэгвэл тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр бол Дээд Радын сонгуулийн өрсөлдөөнд нийт 2335 хүн нэр дэвшин оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байгаа юм байна.

Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр нийт нэр дэвшигчийн 824 нь Украины 18 улс төрийн намаас нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Үлдсэн 1507 нь бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ.

Мөн Украины сонгуулийн төв хороо санал хураалтын явцад ажиглалт хийх гадаад улс орон, олон улсын байгууллагын 252 ажиглагчийг бүртгээд байгаа аж. Нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрөөр дуусах ёстой. Дээд Радын сонгуулийг холимог системээр зохион байгуулагддаг юм.

Хуваалцах