Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Грекийн Ерөнхий сайдтай Одесс хотод ажиллах үеэр том дэлбэрэлт болжээ

Украины Ерөнхийлөгч, Грекийн Ерөнхий сайдтай Одесс хотод ажиллах үеэр Оросын пуужингийн цохилт ирж, том дэлбэрэлт болжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украины Ерөнхийлөгч Грекийн Ерөнхий сайдтай Одесс хотод ажиллах үеэр том дэлбэрэлт болжээ
Украины Ерөнхийлөгч Грекийн Ерөнхий сайдтай Одесс хотод ажиллах үеэр том дэлбэрэлт болжээ. Зураг: МҮОНРТ

Украины Ерөнхийлөгч, Грекийн Ерөнхий сайдтай Одесс хотод ажиллах үеэр Оросын пуужингийн цохилт ирж, том дэлбэрэлт болжээ.

Украины Ерөнхийлч Володимир Зеленский Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакисийн хамт лхагва гарагт Одесс хотод айлчилж, нөхцөл байдалтай танилцаж байх үеэр Оросын пуужингийн цохилт ирж, том дэлбэрэлт үүсгэжээ.

Хоёр улсын тэргүүний аль аль нь гэмтэж, шархдаагүй байна.

Гэхдээ “Халдлагад өртсөн хүмүүс бий” хэмээн Володимир Зеленский хамтарсан хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Тэрбээр Оросын талыг “Тэдэнд хаана цохилт өгөх нь хамаагүй. Тэдэнд цэрэг, энгийн иргэд, олон улсын зочид эсэх нь сонин биш” гэж шүүмжилсэн байна.

Грекийн хэвлэлд бичсэнээр, пуужин тус улсын төлөөлөгчдийн цуваанаас 150 орчим метрийн зайд унасан байна.

Тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис “Машин руугаа явж байхдаа хүчтэй дэлбэрэлт сонссон” гэж мэдэгджээ.

Тэрбээр "Бидний хувьд энэ бол өдөр бүр жинхэнэ дайн болж байгааг хамгийн сайн сануулж байна. Энэ дайн бидний гэм зэмгүй элэг нэгт хүмүүст нөлөөлж байна" хэмээжээ.

Мөн Грекийн Засгийн газрын тэргүүн Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ амласан байна.

Хуваалцах