Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украины нисгэгч эмэгтэйд 22 жил хорих ял оноолоо

ОХУ-ын шүүх Украины нисгэгч Надежда Савченког зүүн Украины хямралын үеэр оросын хоёр сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт буруутайг тогтоон, 22 жил хорих ял оноолоо. Шүүхийн энэ шийдвэрийг

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украины нисгэгч эмэгтэйд 22 жил хорих ял оноолоо
Украины нисгэгч эмэгтэйд 22 жил хорих ял оноолоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын шүүх Украины нисгэгч Надежда Савченког зүүн Украины хямралын үеэр оросын хоёр сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт буруутайг тогтоон, 22 жил хорих ял оноолоо. Шүүхийн энэ шийдвэрийг Украин улс хэзээ ч хуульт ёсны дагуу гаргасан шударга шийдвэр гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенко мэдэгдээд, Надежда Савченког нэн даруй суллан, эх оронд нь буцаахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уриалжээ.

Путин хэрэв олон сарын өмнө өгсөн амлалтаа биелүүлж, Савченког суллавал хариуд нь Украины газар нутагт цэргийн ажиллагаанд оролцож байгаад олзлогдсон Оросын хоёр цэргийг эх оронд нь буцаахад бэлэн гэдгээ тэрээр мөн мэдэгдлээ. Украины зүүн хэсэгт гал зогсоох хэлэлцээр үйлчилж эхэлснээс хойш тус улсын Засгийн газар болон салан тусгаарлах үзэлтэй босогчдын хоорондох зэвсэгт тэмцэл урьд өмнөхөөсөө намжсан ч, энэ асуудлаас үүдэн талуудын харилцаанд үүссэн хурцадмал байдал намжих цаг хол байгааг Савченкогийн шүүх ажиллагаа харууллаа гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.

Эдүгээ 34 настай Надежда Савченког украинчууд үндэсний баатраа гэж үздэг бол, Оросын ард иргэдийн олонх нь түүнийг энгийн иргэдийн аминд хүрсэн Украины үндсэрхэг үзэлтэн гэж буруутгаж байгаа юм. ОХУ-ын шүүх Украины нисгэгчид 22 жилийн хорих ял оноосон нь Европын холбооны зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Учир нь Европын холбоо өмнө нь Надежда Савченког нэн даруй суллахыг Оросын эрх баригчдад уриалж байсан юм. Савченко ялын тогтоолоо сонссоныхоо дараа сандал дээр гарч зогсон, Украины төрийн дууллыг чангаар дуулж, өөрийн үндсэрхэг үзэл, шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Хуваалцах