Украйны нутгийг дайруулан БНХАУ-ыг Европын орнуудтай холбох төмөр замын маршрутыг тодорхойллоо
Украйны улсын нөөцийн агентлагаас тус улсын нутгаар дайруулан Европын орнуудад ачаа тээвэрлэх төмөр замын транзитын маршрутыг Хятад зөвшилцөн батлаад байгааг мэдээллээ.
Мэдээллийн алба

Украйны улсын нөөцийн агентлагаас тус улсын нутгаар дайруулан Европын орнуудад ачаа тээвэрлэх төмөр замын транзитын маршрутыг Хятад зөвшилцөн батлаад байгааг мэдээллээ. Шинэ торгоны энэ замаар энэ оны эцэс, ирэх жилийн эхэн гэхэд анхны галт тэрэгний цуваа явж өнгөрнө гэж тус агентлагын тэргүүн Вадис Мосийчук мэдэгдээд байна. Хятад Украины талын зөвшилцсөний дагуу Хятадын Хэнань мужийн Чэнжоу хотоос гарсан галт тэрэгний цуваанууд Украины нутгаар дайрч Словак, Польш, Унгарт хүрэх болж байна.
Энэ нь Хятадын торгоны зам төсөлд Украин нэгдэж буйн баталгаа юм. Өмнө нь 2015 онд Украйн улс Каспийн тэнгисийн чиллэлд Торгоны шинэ замын маршрутаар галт тэрэг явуулах санаачлага гаргаж байсан юм. Эхний туршилтын чингэлэгт галт тэрэгнүүд Украйн, Гүрж, Азербайжан, Казактаны нутгийг дайран Хятадад хүрч байсан юм.


















