Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украины шинэ ерөнхийлөгч салан тусгаалагчидтай шууд яриа хэлэлцээ хийхгүй гэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Францын Төрийн тэргүүн Эммануэль Макронтой уулзах үеэрээ Киев дангаар тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах улсуудтай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украины шинэ ерөнхийлөгч салан тусгаалагчидтай шууд яриа хэлэлцээ хийхгүй гэв
Украины шинэ ерөнхийлөгч салан тусгаалагчидтай шууд яриа хэлэлцээ хийхгүй гэв. Зураг: МҮОНРТ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Францын Төрийн тэргүүн Эммануэль Макронтой уулзах үеэрээ Киев дангаар тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах улсуудтай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн биш байгааг илэрхийлсэн байна. Тэрээр Минскийн форматаар яриа хэлэлцээнд нэгдэж гал зогсоохыг дэмжиж байгаагаа харин мэдэгдсэн байна.

Энэ тухайгаа Францын төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтынхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон мэдэгдсэн юм. Бид салан тусгаарлагчидтай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн тэрээр тэмдэглэн хэлсэн юм. Гэвч Дээд Радад түүний энэ мэдэгдлийг шүүмжлэгчид гарч байна. Парламентын гишүүд Донбасстай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн биш байгаа нь хямрал мөргөлдөөнийг шийдэх боломжуудаас татгалзаж байна гэсэн үг хэмээн буруушааж байна.

Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Франц, Герман, Орос, Украины төлөөлөгчид оролцдог Нормандын яриа хэлэлцээг сэргээх нөхцлүүдийг нэрлэсэн юм. Үүнд олзлогсдоо суллах, Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины далайчдыг эх оронд нь буцаах, Донбасст гал зогсоож, галын шугамаас цэргүүдээ татах шаардлагууд багтаж байгааг мэдэгдсэн юм.

Хуваалцах