Украйны сонгуульд 21 нэр дэвшигч өрсөлдөв
Украйны Ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар энэ сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Сонгуульд тэрбумтан Порошенко, Ерөнхий сайд байсан Тимошенко болон 21 нэр дэвшигч өрсөлджээ.
Мэдээллийн алба

Украйны 35 сая 500 мянга гаруй иргэн сонгуульд саналаа өгөх эрхтэй бөгөөд улсын хэмжээнд нийт 33 мянга 600 гаруй санал авах цэг ажилласан аж. Мөн Орос болоод гадаадын 75 улсад 114 санал авах цэг ажиллажээ. Тус улсын хуулийн дагуу нэр дэвшигч талаас илүү хувийн санал авсан тохиолдолд Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй бөгөөд үүрэгт ажлын хугацаа нь таван жил байдаг байна. Хэрэв эхний ээлжийн санал хураалтаар тал хувиас дээш санал авч чадахгүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг ирэх сарын 15-нд болох хоёр дахь ээлжийн санал хураалтад өрсөлдүүлж, илүү санал авсан нь сонгуульд ялах болно.