Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Украины өлсгөлөнгийн талаарх дүгнэлтийг АНУ-ын Сенат хүлээн зөвшөөрчээ

Украины өлсгөлөнгийн талаар 1988 онд АНУ-ын тусгай комиссын гаргасан дүгнэлтийг тус улсын Сенат хүлээн зөвшөөрсөн тогтоол баталлаа. Украинд бүх нийтийг хамарсан өлсгөлөн дэгдэх эх үндсийг тавьснаараа

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украины өлсгөлөнгийн талаарх дүгнэлтийг АНУ-ын Сенат хүлээн зөвшөөрчээ
Украины өлсгөлөнгийн талаарх дүгнэлтийг АНУ-ын Сенат хүлээн зөвшөөрчээ. Зураг: МҮОНРТ

Украины өлсгөлөнгийн талаар 1988 онд АНУ-ын тусгай комиссын гаргасан дүгнэлтийг тус улсын Сенат хүлээн зөвшөөрсөн тогтоол баталлаа. Украинд бүх нийтийг хамарсан өлсгөлөн дэгдэх эх үндсийг тавьснаараа ИосифСталин, түүний тойрон хүрээлэгчид 1932-1933 онд Украины ард түмний эсрэг аймаглан устгал үйлдсэн гэдэг дүгнэлтийг уг баримт бичгээр өгсөн байдаг.

АНУ-ын Конгрессын дээд танхимд болсон санал хураалтын дүн болон тогтоолын эх текстийг Сенатын албан ёсны цахим хуудаст нийтэлжээ. Хамтралжуулалт болон коммунист дэглэмийг эсэргүүцсэн ард түмний зориг тэмцлийг мохоохын тулд Сталины дэглэмийн удирдлагын гаргасан шийдвэрүүдээс болж Украины сая сая хүний амь үрэгдсэн гэж тогтоолд тэмдэглэсэн байна. Зориудаар үүсгэсэн өлсгөлөнгийн гамшиг Украины хөдөөгийн хүн амын дөрөвний нэгийг үгүй хийснийг мөн дурджээ.

1930-аад оны эхэн үеийг хамарсан Их Өлсгөлөнгөөс хойш 85 жил өнгөрч байгааг тохиолдуулан өнгөрсөн оноос эхлэн Украин болон бусад улсад нэхэн дурсах арга хэмжээ болж байгаа юм. 2016 онд Украин улс "Их өлсгөлөн"-г Украины ард түмний эсрэг чиглэсэн аймаглан устгах ажиллагаа мөн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Харин энэ тухай Оросын албан ёсны байр суурь нь, Украины өлсгөлөнг тухайн үеийн ЗХУ-ын бусад муж хотууд дахь өлсгөлөнгөөс салгаж тусад нь авч үзэх аргагүй гэдэг.

Хуваалцах