Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Украины Засгийн газар олимпын хүрэл медальтнуудаа машинаар мялаажээ

Тодруулбал эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нараа 500 мянган гривенээр шагнасан бол хүрэл медаль хүртсэн Ирина Коляденко, Алла Черкасова нарыг “DS3 Crossback” машинаар мялаасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Украины Засгийн газар олимпын хүрэл медальтнуудаа машинаар мялаажээ
Украины Засгийн газар олимпын хүрэл медальтнуудаа машинаар мялаажээ. Зураг: МҮОНРТ

Украины Засгийн газраас “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагчдаа шагнаж урамшуулжээ.

Тодруулбал эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нараа 500 мянган гривенээр шагнасан бол хүрэл медаль хүртсэн Ирина Коляденко, Алла Черкасова нарыг “DS3 Crossback” машинаар мялаасан байна.

Украины Спортын сайд Вадим Гутцайт “Бид чөлөөт бөхийн багийн амжилтад сэтгэл хангалуун байгаа. 2016 оны олимпод ямар ч медаль аваагүй бол энэ удаагийн олимпоос хоёр хүрэл медальтай ирлээ. Гурван жилийн дараа Парист улам амжилттай оролцоно гэдэгт итгэж байна” гэжээ.

Хуваалцах