Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын 4.1-т үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, салбар байгуулах, оноосон нэр өөрчлөх тохиолдолд тухай бүр өөрчлөлт оруулахын өмнө Хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авна гэж заасан.

Иймд тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд дээрх өөрчлөлтүүдийг оруулахын өмнө журамд заасны дагуу Хорооноос зөвшөөрөл авахыг анхааруулъя.

Дээр дурдсан зөвшөөрөл авах хүсэлтийг Зөвшөөрлийн цахим систем-ээр хандаж, хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Хуваалцах