Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийн судалгаа хийгдлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны III улирлын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн судалгааг хийж, тойм мэдээллийг гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийн судалгаа хийгдлээ
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийн судалгаа хийгдлээ. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны III улирлын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн судалгааг хийж, тойм мэдээллийг гаргалаа.

Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 140 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоод байгаа бол мөн өдрийн байдлаар 160 брокер, 944 агент энэ салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцах боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах