Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг цахимжуулна

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дэлхийн банкны ухаалаг засаг төсөлтэй хамтарч архивт байгаа үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг цахимжуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг цахимжуулна
Үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг цахимжуулна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дэлхийн банкны ухаалаг засаг төсөлтэй хамтарч архивт байгаа үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг цахимжуулахаар болжээ.

Сүүлийн үед иргэд Монгол орны хаанаас ч өөрийн бичиг баримтын лавлагаагаа авах боломжтой болсон. Хашаа байшин, байр зэрэг үл хөдлөх хөрөнгийн лавлагааг заавал орон нутгаас авдаг. Харин үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт цахимд шилжсэнээр дуртай газраасаа лавлагаа авах боломж бүрдэх гэнэ.

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт 23000 орчим үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг байгаа ба нэг хувийн хэрэг 70-80 хуудастай нийт нэг сая 800 орчим мянган хуудас материалыг скайнердаж цахимжуулахад шаардагдах тоног төхөөрөмж, зургаан сар түр ажиллах найман хүний цалин хөлс гээд нийт 160-аад сая төгрөгөөр цахимжуулах ажил хийгдэх ажээ.

Хуваалцах