Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдэд зориулсан цахим сургалт боллоо
Санхүүгийн зохицуулах хороо салбараа хөгжүүлэх, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор мэргэжлийн холбоодтой байнга
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хороо салбараа хөгжүүлэх, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор мэргэжлийн холбоодтой байнга хамтран ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд холбогдох сургалтуудыг ч тогтмол зохион байгуулж ажилласаар байна. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоотой хамтран салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан цахим сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын тухай ерөнхий ойлголт, зах зээлийн судалгаа тоон мэдээлэл, төлөвлөлт, салбарын мэргэжилтний ёс зүй, ур чадвар, харилцаа болон салбарын эрх зүйн орчин, тайлан нэгтгэлийн “Фин А” системийн талаар болон компанийн засаглал, комплайенс мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг холбогдох сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өглөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















