"Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа"-г хийжээ
Хөвсгөл аймагт "Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа"-г өнгөрсөн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймагт "Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа"-г өнгөрсөн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулсан байна.
Судалгаанд Мөрөн сумын 13-р баг, Тосонцэнгэл сумын 5-р багийн нийт 94 өрх санамсаргүй түүврийн аргаар сонгогдож, хамрагджээ. Судалгааны зорилго нь 6 сартайгаас 36 насны иргэдийн улаан бурхан, улаанууд өвчний эсрэг биеийн дархлаа тогтоох болон улаан бурхан өвчний нэмэлт дархлаажуултад хамрагдсан иргэдийн вакцины тогтоц ямар байгааг судлах юм байна.



















