Улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай
Улсын онцгой комиссын даргын 2016 оны 2 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/310 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын а/364 тоот захирамж гарч,
Мэдээллийн алба

Улсын онцгой комиссын даргын 2016 оны 2 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/310 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын а/364 тоот захирамж гарч, Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаан бурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах чиглэлээр дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр дархлаажуулалтын вакцин 40 түр цэг ажиллаж байна.
Дүүргийн 19 хорооны болон Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, албан байгууллага, аж ахуйн нэгжийн 18-30 насны 31 мянга гаруй залуучуудыг дархлаажуулалтад тавдугаар сарын 12- 24-ний өдрүүдэд хамруулахаар төлөвлөсөн. Нийт залуусыг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


















