Улаан бурханы эсрэг тарилга маргааш улс орон даяар эхэлнэ
Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор дархлаажуулалтын сар эхлээд байна. Дархлаажуулалтын хүрээнд зургаан сартай хүүхдүүдэд улаан бурханы вакцин хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор дархлаажуулалтын сар эхлээд байна. Дархлаажуулалтын хүрээнд зургаан сартай хүүхдүүдэд улаан бурханы вакцин хийхээр болжээ. Уг нь улаан бурханы эсрэг вакциныг есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийх ёстой байдаг бол олон улсын стандартад заасны дагуу бага насны хүүхдүүдийн дунд энэ өвчлөл их байгаатай холбогдуулан ийнхүү зургаан сартайд нь тэг тунгаар хийхээр болсон байна.
Нэмэлт дархлаажуулалтыг маргааш буюу аравдугаар сарын 3-нд улс орон даяар эхлүүлнэ.
Вакцинжуулалтад нийслэлийн есөн дүүрэг болоод Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн хүүхдүүд хамрагдах ажээ. Түүнчлэн ХӨСҮТ-өөс өнгөрсөн жил энэ өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй 35-аас доош насны иргэдийг зайлшгүй хамрагдахыг санууллаа.
Нэмэлт дархлаажуулалтыг маргааш буюу аравдугаар сарын 3-нд улс орон даяар эхлүүлнэ.


















