Улаан бурханы нэмэлт вакцинжуулалт маргааш эхэлнэ
Улаан бурханы нэмэлт вакцинжуулалтын аян маргааш эхлэх гэж байна. Зорилтот бүлэг буюу 18-30 насныхан хамрагдана. Вакцинжуулах энэ аян 14 хоног үргэлжлэх юм
Мэдээллийн алба

Улаан бурханы нэмэлт вакцинжуулалтын аян маргааш эхлэх гэж байна. Зорилтот бүлэг буюу 18-30 насныхан хамрагдана. Вакцинжуулах энэ аян 14 хоног үргэлжлэх юм. Тиймээс уншигч та өөрийн харьяа эмнэлэгтээ хандаж, энэ вакцинд заавал хамрагдах ёстойг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулж байна.
Жил гаруйн өмнөөс эхэлсэн дээрх өвчний дэгдэлт өнөөдрийн байдлаар харьцангуй буурсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгч дэгдэлт ихтэй үед 500 гаруй байсан бол одоо 200 гаруй болжээ.
Гэхдээ ямагт сэрэмж хэрэгтэй тул иргэдийг вакцинжуулалтын аянд нэгдэхийг уриалж байна.


















