Улаан буудайг төлөвлөснөөс давуулан тариаллаа
Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаан буудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн.
Мэдээллийн алба

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаан буудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн. Мөн 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээлийн ургамал, 25.3 мянган га-д тосны ургамал нийтдээ 385.2 мянган га-д хаврын тариалалтыг хийхээр зорилт дэвшүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 323 мянган га-д үр тариа тариалахаас 362.4 мянган га-д тариалж, үр тарианы тариалалтыг 115.5 хувьтай гүйцэтгээд байна. Үүн дотор улаан буудайг 301.5 га-д тариалахыг 340.7 мянган га-д тариалж, төлөвлөсөн хэмжээнээс 13 хувиар давуулан тариалсан байна. Ингэснээр энэ хаврын үр тариа тэр дундаа улаан буудайн тариалалтын ажил амжилттай дууслаа.
Харин хүнсний ногооны тариалалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Одоогийн байдлаар 12.4 мянган га-д төмс тариалж, тариалалтын явц 92.3 хувьтай, 6.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, тариалалтын явц 87.3 хувьтай, 13.5 мянган га-д малын тэжээл тариалж, тариалалт 83.1 хувьтай, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаас 50.2 мянган га-д тариалж, 198.6 хувьтай, хаврын тариалалт амжилттай үргэлжилж байна.
Энэ хавар нийт 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 444.9 мянган га-д тариалалт хийгдээд байна. Ингэснээр энэ хаврын тариалалтын төлөвлөгөөг 15.5 хувиар давуулан гүйцэтгээд байна гэсэн үг юм.
Эх сурвалж: ХХААЯ


















