Улаан эсэргэнэ өвчнөөс сэргийлье
Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококкоор үүсгэгддэг, ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээрх тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Хүүхдүүд ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүд илүү өртдөг.
Мэдээллийн алба

ХӨСҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Улаан эсэргэнэ гэж ямар өвчин вэ?
-Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококкоор үүсгэгддэг, ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээрх тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Хүүхдүүд ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүд илүү өртдөг.
-Халдварын эх уурхай хэн бэ?
-Улаан эсэргэнэ өвчтэй хүн, А хүрээний стрептококкын нян агуулагчид.
-Халдвар ямар замаар дамжих вэ?
-Халдвар амьсгалын замаар агаар дуслаар дамжина. Мөн уг өвчин үүсгэгчээр бохирлогдсон эд юмс, тоглоом, өвчтөний хувцас, хүнсний зүйл, сүүгээр дамжиж болно.
-Хэзээ хамгийн халдвартай байх вэ?
-Улаан эсэргэнэ өвчний нууц үе дунджаар 2-7 хоног ба өвчний эхний өдрөөсөө л бусдад халдварлах аюултай.
-Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Халуурна (380-400С)
Хөөмий, залгиур, гүйлсэн булчирхайн үрэвсэл (улаймал шинжтэй юм залгихад эмзэглэлтэй хөндүүр болно)
Тунгалагийн булчирхайн үрэвсэл (тэмтрэхэд эмзэглэлтэй хатуувтар)
Тууралт (хоорондоо маш шигүү, тод улаан заримдаа цайвар өнгөтэй, цээжний 2 хажуу хэвлийн доод хэсэг, цавь, суга, тохойд илүү шигүү гарсан байдаг),
Хэл зузаан цайвар өнгөртэй болно (2-3 хоногт өнгөр нь хэлний үзүүр болон хоёр захаасаа арилна, 4-5 дахь хоногт хэл час улаан өнгөтэй болж бөөрөлзгөнөтэй төстэй харагдна),
Бөөлжих, хэвлийгээр өвдөх, нойр хоолондоо муудах шинжүүд илэрнэ.
Хэрвээ та улаан эсэргэнэ өвчнөөр өвдсөн хүнтэй хамт байсан бол
10-21 хоног эмчийн хяналтанд байх,
Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх,
Ам, хамрын хөндий, хоолойгоо тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлж хэвших,
Хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх,
Халуун, бүлээн шингэн юм ахиухан уух,
Дулаан хувцаслаж даарахгүй, хоолойгоо өвтгөхгүй байх,
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид үзүүлэхийг зөвлөж байна.


















