Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Улаан хавирган сар" нийгэмлэгийн тэргүүн Умард Солонгост айлчилна

Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгийн тэргүүн Тадатэру Коноэ Умард Солонгосын үерт нэрвэгдсэн хүмүүст ямар тусламж шаардлагатай байгааг тогтоохын тулд тус улсад айлчлахаар зэхэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улаан хавирган сар" нийгэмлэгийн тэргүүн Умард Солонгост айлчилна
"Улаан хавирган сар" нийгэмлэгийн тэргүүн Умард Солонгост айлчилна. Зураг: МҮОНРТ

Олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгийн тэргүүн Тадатэру Коноэ Умард Солонгосын үерт нэрвэгдсэн хүмүүст ямар тусламж шаардлагатай байгааг тогтоохын тулд тус улсад айлчлахаар зэхэж байна.

НҮБ-аас мэдээлж байгаагаар өнгөрсөн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Умард Солонгосын Хамгён-Пукто мужид их үер болж, 500-аад хүн амь үрэгдэж, олон хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа. Мөн 70-аад мянган хүн толгой хорогдох орон гэргүй болсон.

"Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэгийн мэдээлснээр тус нийгэмлэгийн тэргүүн Коноэгийн айлчлал ирэх долоо хоногийн даваа гарагт эхэлж, тав хоног үргэлжлэх юм байна.

"Улаан загалмай", "Улаан хавирган сар" нийгэмлэг өмнө нь Умард Солонгост тусламж үзүүлж байсан. Тодруулбал, Солонгосын ард иргэдэд хүнс, хувцас, ор хөнжил, майхан зэрэг эн тэргүүнд хэрэгтэй бараа нийлүүлж байжээ.

Ноён Коноэ гамшигт нэрвэгдсэн ард иргэдтэй биечлэн уулзаж, тэнд юу хэрэгтэй байгаа талаар асуухаар төлөвлөжээ.

Хуваалцах