Улаан лооль, өргөст хэмхийг өвөл тарина
Улирал харгалзахгүйгээр нарийн ногоо тариална
Мэдээллийн алба

Улирал харгалзахгүйгээр жилийн дөрвөн улиралд нарийн ногоо тарих төсөл ирэх оноос манай улсад хэрэгжинэ. Монгол, Хятадын засгийн газрын хамтарсан өмнөдийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд өвлийн нарлаг хүлэмж байгуулахаар болжээ. Өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо тариалах өвлийн хүлэмжийг жижиг тариалан эрхлэгчдэд байгуулж өгөх хэрэгтэй гэж төслийг хэрэгжүүлэх Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч н.Мөнхбат ярилаа.


















