Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улаан мөнгөн усыг Гамшиг судлалын хүрээлэнд хүлээлгэн өгчээ

Баянзүрх дүүргийн долоодугаар хороонд иргэн Б-гийн түрээсээр ажиллуулдаг “Буудай” зочид буудлын 203 тоот өрөөнд их хэмжээний мөнгөн ус байна гэсэн мэдээлэл өчигдөр 20:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

MР
Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан мөнгөн усыг Гамшиг судлалын хүрээлэнд хүлээлгэн өгчээ
Улаан мөнгөн усыг Гамшиг судлалын хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн долоодугаар хороонд иргэн Б-гийн түрээсээр ажиллуулдаг “Буудай” зочид буудлын 203 тоот өрөөнд их хэмжээний мөнгөн ус байна гэсэн мэдээлэл өчигдөр 20:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Мэдээллийн дагуу ОБЕГ-ын хоёр, нийслэлийн Аврах ангийн зургаа, нийт найман алба хаагч, нэг автомашинтайгаар 10 км зам туулан 21:49 цагт очиход “Hg2Sb2O7” гэсэн бичигтэй савалгаатай тус бүр нь 1960 грамм жинтэй, таван ширхэг улаан мөнгөн ус байсан байна.

Тухайн орчинд мөнгөн ус илрээгүй, мөнгөн усыг ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Хуваалцах