Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Улаан талбайд болсон жагсаалд эмэгтэй цэргүүд анх удаа оролцлоо

Мөн энэ онд анх удаагаа цэргийн эмэгтэй албан хаагчид сүрт жагсаалын эгнээнд нэгдсэн гэдгээрээ онцлог байлаа.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан талбайд болсон жагсаалд эмэгтэй цэргүүд анх удаа оролцлоо
Улаан талбайд болсон жагсаалд эмэгтэй цэргүүд анх удаа оролцлоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 2-р дайны ялалтын 71 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулсан энэ оны цэргийн сүрт жагсаалын онцлогийг тоймлон хүргэж байна. Энэ оны цэргийн сүрт жагсаалд 10 мянган цэрэг, цэрэг батлан хамгаалахын 140 орчим хуягт техник хэрэгсэл оролцсон.

Мөн энэ онд анх удаагаа цэргийн эмэгтэй албан хаагчид сүрт жагсаалын эгнээнд нэгдсэн гэдгээрээ онцлог байлаа. Москва хотын Улаан талбай дээгүүр ялалтын 71 жилийн ойг тохиож байгааг онцлон, байлдааны 71 нисэх онгоц нисэж өнгөрсөн байна. Энэ оны цэргийн сүрт жагсаалыг ОХУ-д төдийгүй Сирийн засгийн газрын байр суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Сири дэх ОХУ-ын Хмеймим баазад мөн зохион байгуулжээ.

Хмеймим агаарын цэргийн баазад болсон Ялалтын баярын энэхүү сүрт жагсаалд Сирийн ерөнхийлөгч Башар Асадын цэрэг армийн төлөөлөл оролцсон мэдээ байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ онд терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний гварди байгуулж байгаагаа зарласан. Энэ гвардийн албан хаагчид мөн анх удаагаа Улаан талбайн цэргийн сүрт жагсаалд оролцлоо.

Энэ оны цэргийн сүрт жагсаал өнгөрсөн 4 жилтэй харьцуулахад хамгийн бага зардлаар зохион байгуулагдсан байна. Хэвлэлүүд энэ оны парадын зардлын нийт хэмжээ 210 сая рубль буюу 3,2 сая доллар байсан гэж мэдээлж байна. Үүнээс гадна Москва хот ялалтын баярын өдрөөр цаг агаарын тааламжтай нөхцөлийг хангахын тулд 90 сая рубль, өөрөөр хэлбэл 1,3 сая долларыг үүл сарниулахад зарцуулсан гэсэн дүн мэдээг "Риа Новости" уламжилсан байна.

Хуваалцах