Улаан цутгалан орчмыг явган аяллын бүс болголоо
Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас Бат-Өлзийн сумын нутаг улаан цутгалан орчимд хийсэн судалгаааны тайлангаа гаргажээ.
Мэдээллийн алба

Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас Бат-Өлзийн сумын нутаг улаан цутгалан орчимд хийсэн судалгааны тайлангаа гаргажээ.
Судалгааны ажлын хүрээнд бүсчилсэн дэглэм мөрдөх болсныг орон нутгийн аялал жуулчлалд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд сурталчилан, А бүс болох хүрхрээний эргэн тойрны нэг км-ын радиусыг зөвхөн явган аялал, ердийн хөсгийн аяллын бүс болгон 2.2 сая төгрөгөөр тэмдэгжүүлэлт, тэмдэглэгээ хийжээ.
Мөн тус нутгийн “Хүрмэн чулуу” нөхөрлөлтэй хамтран аялал жуулчлалын А бүсэд бие засах газар болон хамгаалалтын шон байрлуулан тэмдэг, тэмдэглэгээ хийж ашиглалтад оруулжээ.


















