Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатар хотод тарина

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатар хотод тарина
Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатар хотод тарина. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулснаас гадна хотууд мэргэжилтэн солилцох, багш, эмч, сурагч солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж иржээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Улаан-Үд хотоос хот тохижилтод маш чухал нөлөө үзүүлдэг хөх гацуурыг авч Улаанбаатар хотод тариалах, багш, мэргэжилтэн, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай талууд харилцан санал солилцлоо.

Хуваалцах