Улаан-Үдэд Улаанбаатарын өдрүүд зохиогдоно
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Мэдээллийн алба

Уулзалтаар хотын дарга ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хоттой Улаанбаатар хот найрсаг харилцаатай байж, олон талын салбарт хамтран ажиллаж ирснийг дурдаад Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, зам барилга ажлын талаар танилцуулсан байна. Мөн бүтээн байгуулалтын ажилд Улаан-Үд хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Харин Улаан-Үд хотын Захирагч хотын захирагчийг Улаан-Үд хотод айлчлахыг уриад Улаан-Үд хотод Улаанбаатарын өдрүүдийг зохион байгуулах саналтай байгаагаа ирэлхийллээ.