Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаан-Үдийн бяцхан хүү Трампыг эх орондоо урьжээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг Буриад улсад урьсан хоёрдугаар ангийн хүүгийн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан-Үдийн бяцхан хүү Трампыг эх орондоо урьжээ
Улаан-Үдийн бяцхан хүү Трампыг эх орондоо урьжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг Буриад улсад урьсан хоёрдугаар ангийн хүүгийн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Хүү Ерөнхийлөгчид баяр хүргэхийн зэрэгцээ “Америкчууд Оростой тэмцэлдэхийг хүсч байгаа юу” гэсэн асуултыг Дональд Трампт тавьжээ.

Святогор Бунин гэх 7 настай энэ хүү ОХУ-ын Улаан-Үд хотод амьдардаг бөгөөд таеквондогоор хичээллэж, хөгжмийн дугуйланд суралцдаг ажээ. Мөн англи хэл сурах сонирхолтой юм байна. Святогор Бунин "Би танай улсын охид, хөвгүүдтэй найзлахыг хүсч байгаа ч Америк руу явах зардал их үнэтэй, бас хол учир одоогоор очиж чадахгүй. Тиймээс би таныг Улаан-Үд хотод ирэхийг урьж байна. Бид танд энэ дэлхийн хамгийн цэнгэг Байгаль нуурыг үзүүлэх болно. Ингээд надад таниас асуух нэг асуулт байна. Яагаад Америкчууд Орос улсыг тойруулаад улс орнуудад цэргээ байршуулаад байгаа юм бэ. Та бүхэн бидэнтэй тэмцэлдэхийг хүээд байгаа юм уу... Харин бид хүсэхгүй байна. Орост чин шударга хүмүүс амьдардаг. Таныг ирээд үзээрэй" гэжээ.

Мөн тэрбээр Дональд Трампт зориулан “Калинка-Малинка” хэмээх дууг балалайк хөгжмөөр тогложээ. Бичлэгийг хүүгийн ээж хийсэн байх магадлалтай гэж үзэж байна. Яах гэж энэ бичлэгийг хийсэн нь оньсого хэвээр үлдэж байгаа ч одоогоор тус бичлэгийг 938 хүн үзээд байна.

Д.Нарантуяа

Хуваалцах