Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Улаан Загалмайн ажилтнууд Оросын цувааг дагалдана

Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааг бүх чиглэлд дагалдан явна. Энэ тухай Оросын Онцгой байдлын яам мэдэгдлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан Загалмайн ажилтнууд Оросын цувааг дагалдана
Улаан Загалмайн ажилтнууд Оросын цувааг дагалдана. Зураг: МҮОНРТ

Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааг бүх чиглэлд дагалдан явна. Энэ тухай Оросын Онцгой байдлын яам мэдэгдлээ.

Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд автомашинуудын бүхээгт хамт сууж явахгүй гэж тус яамны төлөөлөгч тайлбарласан байна.

“Улаан Загалмайн далбаа бүхий автомашинууд цувааг бүхий л замын турш даган явах болно.

Автомашин болгоны бүхээгт зөвхөн нэг жолооч байх ёстой. Цувааг урьдчилан шалгасан бөгөөд зайлшгүй тохиолдолд түргэн тусламж үзүүлэх эмнэлгийн тэрэг дагалдан явж байгаа” аж.

Хуваалцах