Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар 24 хэм дулаан

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар 24 хэм дулаан
Улаанбаатар 24 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 хэм, баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:9 хэм дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах