Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэхгүй

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэхгүй
Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэхгүй. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар төмөр замаас мэдэгдэл гаргасан байна. Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон байна.

Мөн Бээжин-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна. Харин орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялах аж.

Түүнчлэн цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхааруулжээ.

Хуваалцах