Улаанбаатар БҮК ХК залуучуудын зөвлөлөө байгууллаа
Тус компани нь анх 1984 онд Улаанбаатар хотод Байшин Үйлдвэрлэх Комбинат нэртэйгээр байгуулагдсанаас хойш 30 жилийн түүхэн замналыг туулж ирлээ. 1998 оноос Улаанбаатар БҮК нээлттэй хувьцаат компани болсон, өнөөгийн байдлаар 1000 орчим
Мэдээллийн алба

Тус компани нь анх 1984 онд Улаанбаатар хотод Байшин Үйлдвэрлэх Комбинат нэртэйгээр байгуулагдсанаас хойш 30 жилийн түүхэн замналыг туулж ирлээ. 1998 оноос Улаанбаатар БҮК нээлттэй хувьцаат компани болсон, өнөөгийн байдлаар 1000 орчим хувьцаа эзэмшигчтэй, компанийн үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн мэдээллийг хувь нийлүүлэгчдэд нээлттэй тайлагнаж ирсэн.
Тус компани нь орон сууц, олон нийтийн барилгын, инженерийн болон дэд бүтцийн байгууламжийн байгууламжид зориулан төмөр хийц болон урьдчилан хүчитгэсэн төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэдэг ба одоогийн байдлаар 270 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дийлэнх хэсгийг залуучууд бүрдүүлж байна.
2014 оны 08 – р сарын 22 – ны өдөр Улаанбаатар БҮК ХК – ын залуучууд төв зааландаа Залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаа зохион байгуулж тэргүүлэгч гишүүдээ сонгосон байна. Улаанбаатар БҮК ХК – ын Залуучуудын зөвлөлийн даргаар Эдийн засагч мэргэжилтэй Чулуунбаатар овогтой Бат-Оргил сонгогджээ. Шинийг санаачлагч, нийгмийн манлайлагч оюуны түүчээ болсон залуучуудынхаа цаашдын ажил үйлсэд улам их амжилт хүсэе.


















