Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын өдөрлөг болно
ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын өдөрлөг 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11.00 -15.00 цагт "Улаанбаатар" зочид буудалд зохиогдно.
Мэдээллийн алба

ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын өдөрлөг 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11.00 -15.00 цагт "Улаанбаатар" зочид буудалд зохиогдно.
Эмэгтэйчүүдийн Дипломат клуб нь 1998 онд байгуулагдсан бөгөөд залуу ажилтнуудад дипломат ажлын дадлага олгох, монголын хүүхэд залуучуудын авъяас билгийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилго бүхий төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд тус өдөрлөг жил бүр уламжлал болон зохиогддог олон нийтэд нээлттэй арга хэмжээ юм.


















