Улаанбаатар дахь "Русский дом"-ийн дэргэдэх дуулаачийн сургуулийн нээлт өнөөдөр болно
Улаанбаатар дахь "Русский дом"-ийн дэргэд Монгол-Оросын хамтарсан "Амархүү вокал" дуулаачийн сургууль байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр 19:00 цагт нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

Улаанбаатар дахь "Русский дом"-ийн дэргэд Монгол-Оросын хамтарсан "Амархүү вокал" дуулаачийн сургууль байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр 19:00 цагт нээлтээ хийнэ.
Энэ жил 45 жилийнхээ ойг тэмдэглэж буй Улаанбаатар дахь "Русский дом" буюу хуучнаар Оросын шинжлэх, ухаан соёлын төв (РНЦК) дэргэдээ студи, сургууль болон театр нээн ажиллуулахаар болжээ. Тодруулбал, бүжгийн студийн нээлт өчигдөр болсон бол дуучин Б.Амархүүгийн үүсгэн байгуулж буй Монгол-Оросын дуулаачдын хамтарсан "Амархүү вокал" сургууль элсэлтээ авч эхэлсэн байна.
Түүнчлэн өнөөдөр 19:00 цагт "Амархүү вокал" сургуулийн албан ёсны нээлтийн арга хэмжээ, дуулаачдын тоглолт Улаанбаатар дахь "Русский дом"-д болно.


















