Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг ирэх онд дуусгахаар төлөвлөж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам төлөвлөгөө ёсоороо 2023 оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам төлөвлөгөө ёсоороо 2023 оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. Гэхдээ зам барилгын ажлыг нэг жилээр урагшлуулж, ирэх оны аравдугаар сард дөрвөн эгнээтэй зорчих хэсгийг засварлаж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт замын 20 орчим километр нь хайрган хучилттай, үлдсэн хэсэгт нь хатуу хучилт хийсэн байна. Өнгөрсөн сараас эхлэн хөдөлгөөний урсгалыг нээж, зорчих хэсгээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм.


















